Филиппинд нийтийн оршуулах газар барина

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Филиппинд нийтийн оршуулах газар барина

Филиппинд Минданаогийн арлын өмнө зүгт үерийн улмаас амь үрэгдсэн  хүмүсийн нийтийн оршуулах газрыг босгосон байна. Цогцос бүрт эмнэлгийн тодорхойлолтыг өгсөний дараа нийтээр нь булшинд хийх хэрэгтэй байгаа гэнэ. Энэхүү үеийн гамшиг нь халуун орны шуургаас үүдэлтэй бөгөөд үүнээс болж 650 гаруй хүн амиа алдаж, 800 хүн ор сураггүй болжээ. Иллиганы эрх мэдэлтнүүд одоогоор цогцсуудыг оршуулахын өмнөх ажилд бэлтгэж буй гэнэ. Филипины ойролцоо орших Илиганы хотын усан боомтууд болон Каяаган Дэ Оро хотынхон энэхүү гамшигт үзэгдэлд эмгэнэн гашуудаж байна.

Бид нийтийн булш босгохоос өмнө цогцсуудын уутан дээр эмнэлгээс өгсөн тодорхойлолтын тэмдэг, тайлбарыг тавьсан нь булш бүтээх ажлыг цогцоор нь шийдэхэд ихээхэн нэмэр дөхөм болно” гэж хотын эрүүл мэндийн ажилтан Лидди Виларин хэлжээ.

У.Болор  
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж