Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

МАХН-аас МХЗЭ төрөв

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын удирддаг МАХН-аас МХЗЭ төржээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын залуучууд хуралдан байгууллагатай болж Монголын Хувьсгалт залуучуудын холбоо буюу хуучин цагийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн “дүү”-г байгуулжээ. Хуульч Г.Эрдэнэжамъян нарын залуус түүнд нэгдэн орсон байна. Ийнхүү МАХН-ын эргэн тойронд МҮАН, МХЗЭ зэрэг хуучин татан буугдсан ч олны сэтгэлд дотно, нүдэнд амархан тусах нэртэй байгууллагууд төрөх болсон нь ирэх 2012 оны УИХ-ын сонгуульд олны тархийг эргүүлсэн явдал болох вий гэж улстөрчид болгоомжилж байгаа аж.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж