Линдсейн нүцгэн зураг ашиг авчрав

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Линдсейн нүцгэн зураг ашиг авчрав

Холливудын дэггүй охин Линдсей Лоханы нүцгэн зургаар нүүрээ чимсэн “Playboy” сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаар борлуулалт ихтэй байгаа гэнэ. Сэтгүүлийг асууж сураглах хүмүүс олон байгаа тул борлуулагчид нэмэлт захиалга өгч байгаа ажээ. Мерлин Монрог санагдуулам Линдсей Лоханы шинэ дүр төрх шинэлэг, сэтгэл татам болоогүй гэж шүүмжлэгчид үзэж байгаа юм. Хар тамхи хэрэглэж, согтуугаар машин барьсан хэргээр шүүхийн хаалга олон удаа татсан, хэл амнаас салдаггүй Холливудын дэггүй охин Линдсей Лоханы нүцгэн зурагтэй сэтгүүл ийм амжилтад хүрнэ гэдэгт олон хүн эргэлзэж байсан. 25 настай Линдсей Лохан “Twitter”-ээр шүтэн бишрэгчдээсээ өөрийнх нь зурагтай “Playboy” сэтгүүлийг худалдаж авахыг уриалсан билээ. Эхний зураг авалт амжилттай болоогүй тул сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер зураг авалтыг дахин явуулахыг шаарджээ. Линдсей Лохан чармай нүцгэнээр зураг авахуулахаас татгалзсан авч, Хью Хефнер нэг сая ам.долларын хариуд түүнийг камерын өмнө сэтгэл хөдлөлөө харуулж, халуухан зураг авахуулахыг хүсчээ. Эрчүүдэд зориулсан “Playboy” сэтгүүлийн борлуулалт өнгөрсөн жил 2.6 саяаас 1.5 сая болж буураад байсан юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж