
Хоёр дахь хэлэлцсэн асуудал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт оруулах тухай хуулийн төсөл юм. Эл төслийн хүрээнд Засгийн газрын гишүүний гуравны нэгээс илүүгүй нь УИХ-ын гишүүн байж болно гэж зааж өгчээ. Үүнийг бүлгийн гишүүд мөн дэмжсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн жардугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл тус бүлгийн гишүүдээс дэмжлэг хүлээжээ. Энэхүү өөрчлөлтийн хүрээнд сумын Засаг даргыг тухайн сумын иргэд нь сонгодог байх, багийн даргыг сумын Засаг дарга нь сонгодог байх. Харин аймгийн Засаг даргыг томилох нөхцөлд Ерөнхий сайд нь тухайн аймгийн ИТХ-ынхантай зөвшилцөж сонгодог байхаар зааж өгчээ. Ийм эрх зүйн орчинг өмнө нь бүрдүүлж өгөөгүйгээс өнгөрсөн хугацаанд орон нутагт улстөржилт газар авч, төрийн ажлыг цалгардуулж ирсэн гэж үзэж буй учраас ийм өөрчлөлт хийх цаг нь болсон гэж гишүүд үзжээ.