
Урьд мөрдөгдөж байсан журмуудыг Төрийн өмчийн хороо, Орхон аймгийн Өмчийн хэлтсийн журмууд зэрэгтэй уялдуулан өөрийн аймгийн онцлогт нийцсэн журмын төслүүдийг хэлэлцүүлсэн юм. Үүнд, орон нутгийн өмчийн харилцааг зохицуулах журам, орон нутгийн хуулийн этгээд үндсэн хөрөнгө олж авах, бүртгэх, худалдах, шилжүүлэх, актлах журам, орон нутгийн өмчийн барилга, байгууламж болон үндсэн хөрөнгийг түрээсээр эзэмшүүлэх журам, орон нутгийн өмчийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загвар, орон нутгийн өмчийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд орон нутгийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх тухай, хөлсөөр ажиллах гэрээний нийтлэг загвар, контрактын нийтлэг загвар зэрэг чухал загваруудыг ИТХ-ын тогтоолоор баталжээ.