
Монгол Улс-НҮБ-ын хамтын ажиллагааны хөгжлийн түүхэн замналыг тод харуулсан олон гэрэл зургийг үзэгчид өргөнөөр сонирхож байна. Үзэсгэлэн 12 дугаар сарын 30 хүртэл ажиллах юм. Женев дэх Монгол Улсын БТГ/ЭСЯ-аас зохион байгуулж буй уг үзэсгэлэнг нээж Байнгын төлөөлөгч, элчин сайд Л.Оргил, НҮБ-ын Женев дэх салбар төвийн Соёлын асуудал хариуцсан хорооны ерөнхийлөгч ноён Давид Чиквайдзе нар үг хэлэв. Нээлтийн ажиллагаанд НҮБ-ын салбар төв, олон улсын бусад байгууллага, дипломат корпусын төлөөлөгчид 100 гаруй хүн уригдан оролцов. Нээлтийн ажиллагааны үеэр ардын дуу хөгжмийн “Хөх Монгол” хамтлаг ая дууны дээжээ өргөн барилаа.