Говь-Алтай аймгийн Бигэр сумын хоёрдугаар багийн нутаг Халзан сайр гэдэг газар өвөлжиж байгаа малчин Х-гийн нэг үхэр боом өвчнөөр хорогдсон болох нь шинжилгээгээр батлагджээ. Тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Сүүлийн үеийн мэдээгээр тус бүс нутагт боом өвчнөөр нэмж өвчилсөн малгүй хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
А.Зул