Вацлав Хавел таалал төгсөв

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Вацлав Хавел таалал төгсөв

Чехийн анхны ерөнхийлөгч Вацлав Хавел удаан хугацаанд хүндээр өвчилж байгаад өнгөрсөн ням гаригт таалал төгсчээ. Өнөөдөр түүний шарилыг Чехийн нийслэл Праг хот дахь  гэрээс нь үдэн гаргах юм.

АНУ-ын ерөнхийлөгч Брак Обама ноён Хавелыг "Европыг социализмын хүлээснээс тайлж, ардчилсан тив болгоход маш том хувь нэмэр оруулсан" хэмээн эмгэнэл илэрхийлсэн үгэндээ онцолжээ. Харин Францын ерөнхийлөгч Николас Саркози  “Чехийн ард түмэн нэгэн гарамгай эх орончоо алдлаа. Франц нэг нөхрөө, Европ ухаалаг эрчүүдийнхээ нэгийг алдлаа”  гэжээ. Германы захирагч Ангела Меркел "Хавел бол аугаа их европ хүн" гээд "Ардчилал, эрх чөлөөний төлөө хийсэн тэмцлээр нь бид  түүнийг  агуу их суут хүн хэмээн сэтгэл зүрхэндээ үүрд дурсах болно. Германчууд бид ялангуяа түүнд талархах ёстой" хэмээн тэмдэглэжээ.

Ноён Хавел амьдралынхаа сүүлийн мөчүүдэд  эхнэр болон асрагч нарын хамт амьдарч байжээ. Тэрээр коммунист дэглэмийн үед  шоронд сууж байхдаа уушгины өвчнөөр өвчилсөн  бөгөөд 1990 онд уушгины хорт хавдрын улмаас нэг уушгиа авахуулж байжээ.

1989 онд коммунизм унасны дараа  Хавел түр эвслийн кабинетын ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд  Словак үндэстнүүд Чехисловакаас  салах ажиллагааг амжилттай хийсний дараа 1992 онд тэр суудлаасаа буусан юм. 1993 онд  Чехийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчөөр сонгогдож, 2003 он хүртэл ажиллаад эрүүл мэнд байдлаас болж чөлөөлөгдсөн билээ.

Т.Ням
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж