Цаг хугацааг бичих урлаг

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Цаг хугацааг бичих урлаг



MONTBLANC – THE ART OF WRITING TIME

Монблан нэг жилийн ойгоо тэмдэглэлээ

Дээд зэрэглэлийн, тансаг хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дийлэнх компаниуд үүсгэн байгуулагчийнхаа нэрээр нэрлэгдсэн байдаг. Тухайлбал, Bulgari, Hermes, Prada, Armani гэх мэт. Харин MontBlanc /Монблан/ тэднээс огт өөр. 1906 онд Германы Ханбург хотод авьяаслаг инженер Август Эберштейн, чадварлаг худалдаачин Алфред Нехемиас нар энэхүү гайхамшигт үзэгний түүхийг эхлүүлсэн юм. Тэдний анхны бүтээл болох <> загварыг үйлдвэрлэж эхэлснээс хойш бүтэн зууныг үджээ.

Монбланы бүтээгдэхүүн бүхэн өөр, өөрийн гэсэн түүхтэй бүтдэгийн нууц нь дэлхийд шилдэг хэмээгдэх улс, орнуудад үйлдвэрлэдэг юм. Тухайлбал, Монблан нэрийн цагийг Швейцарьт, харин үзгийг техник, технологийн дэвшлээр гайхуулагч Германд, арьсан эдлэлийг Итали улсад үйлдвэрлэдэг бол сүрчиг, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнийг Парист үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэдэг байна.

Тэгвэл, дэлхийн болон Европын соёл, загварын чиг хандлага, хэв маягийг монголчууддаа таниулан хүргэсээр ирсэн “Бишрэлт Косметикс энд Фэйшн” компани Монблан брэндийг хэрэглэгч та бүхдээ хүргэсэн ололт амжилтаар дүүрэн нэг жилийн ойн баярын хүрээнд “The Art of Writing Time” нэртэй тусгай хүлээн авалтыг зохион байгуулж, баяраа тэмдэглэлээ.

“Цаг хугацааг бичих урлаг”-т Монголын урлаг, соёл, дипломат алба, улс төр, бизнес, загварын хүрээний төлөөлөл, Монбланы үнэнч хэрэглэгчид гээд 200 гаруй зочид уригдаж, “Бишрэлт Плаза” зочид буудалд байрлах шинэхэн нээгдээд удаагүй байгаа “The Embassy” ресторанд хүндэтгэлийн зоог барив.

Монблан 2011 оны шилдэг үйлчлүүлэгчдээ тодрууллаа

Уригдан ирсэн зочдын дунд сугалаа явуулж, Монбланы азтангуудыг Монбланы төлөөлөгч ноён Борис, “Бишрэлт групп”-ийн Ерөнхийлөгч Ундармаа, Монбланы үзгийг хэрэглэх дуртай Төрийн соёрхолт Сосорбурам нар азтауудыг шалгаруулав.
Нэг жилийн ойн баярын арга хэмжээний бас нэгэн онцлох зүйл нь дэлхийд ердөө найм болон 58 ширхэг үйлдвэрлэгдсэн таван онцлог цагны үзүүлбэр байлаа.

1858 онд St. lmier-ийн бүс нутагт байрлах тосгонд, 18 настай Чарлз-Иван Роберт  “H. &  C. Robert” нэртэй цаг үйлдвэрлэх компани байгуулахаар шийджээ. Түүнд маш энгийн хэрнээ гайхамшигтай зорилго байв. Швейцарь цагнаас хамгийн сайн, хамгийн чанартай цаг үйлдвэрлэх. Монблан цагны онцлог нь цагийг нарийвчлалттай заадгаараа онцлог бөгөөд гаднах загвар нь зузаан байна. Зарим загварууд нь гурван өөр үнэт металын сонголттой байдаг. Платинумаар хийсэн нэг өвөрмөц загвар, цагаан алтаар найман загвар, улаан алтаар 58 загвар. 1,8 болон 58 гэсэн тоонууд нь 1858 гэсэн огноог илэрхийлдэг байна. Мөнх цаст Монблан уулын ноён оргилыг төлөөлүүлэн зохиосон “цагаан од” хэрэглэж буй хүндээ уламжлалт уран дархны урлал, төгс төгөлдрийн өвөрмөц биелэл, үл хоцрогдох гоо үзэмжийг мэдрүүлж байдаг.
 
Зөвхөн загварын төдийгүй бизнесийн салбарт амжилттай яваа “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Энхболд Монбланы ажил хэрэгч арьсан цүнх, Cerrutti брэндийн хослолоор гангарч, дэлхийд ердөө наймхан ширхэг үйлдвэрлэсэн 200 мянган еврогийн үнэтэй цагийг хүрэлцэн ирсэн зочдод танилцуулав.


“Монгол модель” агентлагийн эмэгтэй загвар өмсөгч нар Монбланы гоёлын цүнх, Sisley брэндийн гоёлын даашинзаар гангаран Монбланы эмэгтэй цагны загваруудыг танилцуулав.

Тансаг амьдралын хэв маяг,  нэр төрөө эрхэмлэдэг, оюунлиг, соёл урлаг, нийгэм, улс төр, бизнесийн хүрээлэлд өөрийн гэсэн орон зай, түүхийг үлдээж чадсан дэлхийн алдартай хүмүүс  төдийгүй Монголд  Монбланыг сонгон хэрэглэсээр байна.  Монбланы олон олон хэрэглэгчид маань Монблантай хамт амжилтаараа ялгарч, хүмүүний цаг хугацаад өөрийн түүхийг бүтээх ерөөл тавья.

Таныг “Central Tower”-ын хоёрдугаар давхарт байрлах “Montblanc Boutique”-д зочлохыг урьж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж