“Өрхийн бизнесээс үйлдвэрлэлд” үзэсгэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

“Өрхийн бизнесээс үйлдвэрлэлд” үзэсгэлэн боллоо

Өвөрхангай аймгийн Бизнес хөгжлийн төв нь байгуулагдаад гурван жил болж байгаа билээ. Тус төв нь а.нх байгуулагдахдаа 22 өрөөнд 28 бизнес эрхлэгчидтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 15 чиглэлийн 86 бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байгаагаас гадна долоон бизнес эрхлэгч өөрсдийн ажлын байртай болон үйл ажиллагаагаа өргөжүүлжээ. Ийнхүү Бизнес хөгжлийн төвийнхөн амжилттай ажиллаж ирсэн гурван жилийн түүхээ дэлгэж, ойн баяраа “Өрхийн бизнесээс үйлдвэрлэлд” үзэсгэлэнгээ гаргаж хэрэглэгч үйлчлүүлэгчиддээ танилцууллаа. Энэхүү үзэсгэлэнд Бизнес хөгжлийн төвд одоо ажиллаж байгаа болон бизнесийн гараагаа эхэлж байсан бүхий л хүмүүс өөрсдийн хийж бүтээснээ танилцуулсан юм. Мөн тус төвийнхөн өөрсдийн хийж бүтээсэн бүтээгдэхүүнүүдийнхээ дээжээр сугалаа гаргаж хэрэглэгчиддээ бэлэг барин уран гартай оёдолчдын урласан хувцас загварын шоу үзүүлбэрийг хэрэглэгчдэд хүргэсэн нь нэлээд онцлог арга хэмжээ боллоо.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж