Хойд Солонгосын удирдагч Ким Чон Ил буюу Ким Чен Ир нас барсан тухай BBC агентлаг дөнгөж сая мэдээллээ. Энэ тухай БНАСАУ-ын төрийн мэдээллийн телевизээр мэдэгдсэн гэж ВВС онцлов. Телевизийн мэдэгдэлд дурдсанаар бол БНАСАУ-ын удирдагч өнгөрөгч бямба гарагт нас барсан бололтой. БНАСАУ-ын зүгээс гаргасан мэдээлэлд нэрт удирдагчийгаа маш их ажиллаж байснаас бие махбодийн болон сэтгэлзүйн хувьд ачааллаа даагаагүй гэх агуулгатайгаар үхлийн шалтгааныг тайлбарласан байна.
М.НАСТ