Б.Чинбат өнөөдөр Төрийн ордонд “бут” авна

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Б.Чинбат өнөөдөр Төрийн ордонд “бут” авна

Хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат өнөөдөр Төрийн ордонд тоглолт хийнэ. Түүний  “Хаан хууртай харшийн шинэ жил” нэртэй тус тоглолтод өнгөрсөн аравдугаар сард хийсэн “Давтагдашгүй” тоглолтод эгшиглэсэн уран бүтээлүүд болон шинэ уран хөгжмийн бүтээл эгшиглэх гэнэ.

Хөгжмийн зохиолч Б.Чинбат шинэ жил болох гэж буйтай холбогдуулан “Цасан вальс” хэмээх шинэ хөгжим бичжээ. Энэхүү шинэ бүтээлээ Төрийн ордонд анх удаа эгшиглүүлж, шаргал ордонд шинэ жилийн бэлэг барих гэнэ лээ.

Төрийн ордонд өмнө нь “Монгол поп” төслөөрөө Төрийн соёрхол хүртсэн, дуучин Д.Болд хүндэтгэлийн тоглолт хийж байсныг бид мэднэ. Төгөлдөр хуурч Б.Чинбат харин Төрийн ордонд тоглолт хийж буй хоёр дахь уран бүтээлч болж байгаа юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж