
Хөгжмийн зохиолч Б.Чинбат шинэ жил болох гэж буйтай холбогдуулан “Цасан вальс” хэмээх шинэ хөгжим бичжээ. Энэхүү шинэ бүтээлээ Төрийн ордонд анх удаа эгшиглүүлж, шаргал ордонд шинэ жилийн бэлэг барих гэнэ лээ.
Төрийн ордонд өмнө нь “Монгол поп” төслөөрөө Төрийн соёрхол хүртсэн, дуучин Д.Болд хүндэтгэлийн тоглолт хийж байсныг бид мэднэ. Төгөлдөр хуурч Б.Чинбат харин Төрийн ордонд тоглолт хийж буй хоёр дахь уран бүтээлч болж байгаа юм.
М.Дөл