Рок попын шинэ дуучид

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Рок попын шинэ дуучид

“Хар сарнай” хамтлагийн ахлагч дуучин С.Амармандахыг “Киви” хамтлагийн дуучин Укатай хамтран дуулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний төрсөн дүү С.Амарбаясгалан рок попын ертөнцөд хөл тавьлаа. Тэрбээр дуучин, жүжигчин “Sound Of Kiss” хамтлагийн экс гишүүн Минотой хамтран “Хатариш” хэмээх дууг дуулжээ. Энэхүү дуу нь дуучин Миногийн анхны бие даасан “Хатариш” цомгийн анхны уран бүтээл аж.

Залуу дуучин С.Амарбаясгалангийн хувьд тэрбээр удахгүй өөрийн бие даасан уран бүтээлийг үзэгчдэд танилцуулах гэнэ. Сонирхуулахад “Хатариш” дууны клипийг богино хэмжээний киногоороо олонд танигдсан найруулагч Б.Чингүүний “Creative Art”-ийн уран бүтээлчид хийжээ.

“Хатариш” дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж