Үйлдвэрийн шинэчлэлийн ажил дуусжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Үйлдвэрийн шинэчлэлийн ажил дуусжээ

Жил бүрийн энэ сарын 14-нд "Эрдэнэт" үйлдвэрийн ойн баяр тохиодог. Энэ жил үйлдвэрийн 33 жилийн ойн өдөр Засвар механикийн заводын цутгуурын цехийн техникийн шинэчлэлийн ажлыг дуусгаж ашиглалтад хүлээн авснаа мэдэгджээ. Энэхүү арга хэмжээнд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Хүрэлбаатар, ОХУ-ын экспертизийн багийн ахлагч Харинов Николаевич, "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг болон бусад албаны хүмүүс оролцжээ. Дээрх шинэчлэлийн хүрээнд үйлдвэрийн хаягдлын аж ахуйд цагт 15 мянган тонн хаягдал шахах хүчин чадалтай насос ашиглалтад оруулжээ. Ингэснээр тус үйлдвэр жилд 35 сая тонн хүдэр олборлон баяжуулах найдвартай ажиллагаа хангагдаж байгаа аж. Мөн "Эрдэнэт үйлдвэр" ХХК 2020 он хүртэл хийх техникийн шинэчлэлийн ажлаа дуусгажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж