Юань гүрний музей нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Юань гүрний музей нээгдэнэ

Юань гүрний үүх түүхийг өгүүлэх нэгэн музей ирэх оны зургадугаар сард Өвөр Монголын Женлан хотод нээгдэнэ. Одоо музейн барилгын ажил ид явагдаж байна.


Женлан хот Юань гүрний нийслэлийн туурьтай тун ойрхон оршдог ажээ. Энэхүү туурийг ЮНЕСКО-гийн үнэт өвийн жагсаалтад оруулахаар Хятад улс хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд ирэх зургадугаар сард болох хурлаараа ЮНЕСКО энэ хүсэлтийг авч хэлэлцнэ. Хувилай хааны байгуулсан Юань гүрэн 1271-1368 онд оршин тогнож байсан билээ. Тус улсын нийслэлийн туурь Монгол болон Хан улсын соёл, заншлыг хослуулан тусгасан түүх соёлын нэгэн өвөрмөц дурсгал болон үлджээ. Энэ хотыг хэрхэн яаж барьсан байсныг, ямар соёл, ахуйтай байсныг дээрх музей орчин үеийн технологийн дэвшил ашиглан бодит мэтээр үзэгчдэд мэдрүүлэх болно.


Эх сурвалж: http://news.xinhuanet.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж