Таван ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Таван ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсээс өнгөрсөн долоо хоногт 705 байгууллага, аж ахуйн нэгжийг шалган 554 зөрчил илрүүлжээ. Шалгалтаар 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоон, 15 сая 260 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үйл ажиллагааг нь зогсоосон компаниудын тав нь шатахуун түгээх станц гэнэ. Тодруулбал,  НИК, “Магнай трейд”, “Ариун сан”, “Чинхау МАК”, “Шунхлай”-гийн ШТС-ууд галын аюулгүйн дүрмийг зөрчсөн тул үйл ажиллагааг нь зогсоожээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж