Нисгэгчгүй сансрын хөлөг зохион бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Нисгэгчгүй сансрын хөлөг зохион бүтээнэ

Америкийн бизнесийн магнат, Билл Гейтстэй хамт мөр зэрэгцэн Майкрософт компанийг үүсгэн байгуулсан Полл Аллен нисгэгчгүй сансрын хөлөг бүтээх гэнэ. 2016 онд анхны нислэгээ хийх төлөвлөгөөтэй уг хөлөг 117 метрийн урттай байх аж.  Сансрын хөлгийг зохион бүтээх ажил одоогийн байдлаар эхэлсэн бөгөөд энэ нь саятан, нисгэгч Ховард Хюжесийн 1940 онд аварга том сансрын хөлөг бүтээж байснаас хойшхи дараагийн тохиолдол болохын зэрэгцээ дэлхийн хамгийн аварга онгоц бүтэх ажээ. Полл Аллен ийнхүү томоохон ололт хийхийн тулд одоогийг байдлаар 200 сая америк доллар халааснаасаа гаргаад байгаа гэнэ.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж