Өдөр шөнө шиг ялгаатай үйлчилгээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Өдөр шөнө шиг ялгаатай үйлчилгээ

Жил хагас болж байна уу даа, 2010 оны зун хариад ирэхдээ бас бус юмаа мартсаныг ээж маань Их Британи Монголын хооронд явдаг карго үйлчилгээгээр хойноос явуулсан юм. Илгээмж Лондонд ирэхэд тэндхийн ажилтан над уруу утасдаад Глазгоу хүрэх хаягийг давхар шалгаад, илгээмж шууданд хийсэн хойноо шуудангийн төлбөр тэд, энэ дансанд хийнэ үү гэсэн мэссэж явуулаад би хоёр хоногийн дотор юмаа хүлээж авч билээ.

Энэ жил ээж маань бидэнд эсгий шаахай өвлийн бэлтгэл болгож явуулахдаа дээрх компанийн хугацаа таараагүй учир өөр үйлчилгээ хэрэглэжээ. Илгээмж Лондонд 11 сарын 18 нд ирлээ гэсэн мэссэж ирсэн ч би өнөөг хүртэл илгээмжээ аваагүй л явна. Мэссэж аваад өгсөн утсаар нь залгавал авсан эмэгтай хүн унтаж байсан бололтой "ажил эхлээгүй байна, дараа залга" гээд тавьчихав. Нэг их эрт ч байгаагүй л дээ өглөө 10 хагас орчим л болж байсан байх. Өдөр залгасан гэрийн/оффисийн утас нь авахгүй, гар утас нь салгаастай, тэгэж тэгэж орой арай гэж залгагдсан утас авсан эрэгтэй хүн таны илгээмж ирээгүй байна гэдгийн. Үгүй та нар ирсэн байна гэсэн шүү дээ гэвэл дахин хэд шалгаж байж, өө байна байна, шуудангийнхаа хөлсийг ийм дансанд шилжүүлчих тэгээд бид нар явуулчихъя гэж байна. Би бас саяхан нүүсэн учраа хэлээд шинэ хаягаар явуулаарай гэвэл мөнгөө шилжүүлчихээд ярь гэж байна. Өгсөн дансанд нь мөнгийг нь шилжүүлчихээд эргээд яривал, өглөө утас авсан эмэгтэй байна, ямар дансанд мөнгө шилжүүлсэн бэ гэнэ. Дансны дугаарыг нь эргээд уншвал өө биш ш дээ, ийш нь хийхгүй байсан юм гэх. Та нарын л өгсөн дугаар шүү дээ гэсэн за за хаягаа мэссэжээр явуулчих би илгээмжийг чинь шууданд хийе гэлээ. Хаягаа явуулчихаад арваад хонолоо илгээмж маань байдаггүй, өглөө 9 хагасын үед гэрийн/оффисын дугаараар залгавал нөгөө эмэгтэй бас л унтаж байсан бололтой ажил эхлээгүй байна, би ажил эхлэхээр эргээд залгая гэнэ. Өдөржин хүлээлээ байдаггүй, маргааш нь орой залгалаа авч байна. Илгээмж ирээгүй тухайгаа хэллээ, тэгсэн "өө наасан хаяг хуулраад илгээмж чинь яваагүй шуудан дээр байсныг өнөөдөр хаягийг чинь шинээр бичиж наагаад явууллаа" гэнэ. Тэгсэн хуучин хаягийг нь бас хуулж аваагүй, би анзаараагүй гэх, уг нь би нүүсэн энэ тэр гээд их л учирлаж тайлбарласан шүү дээ гэвэл, бид нар энэ илгээмжийг чинь Лондонгоос явуулахад орлого олдоггүй бараг л сайн санаагаар явуулж байгаа гэх юм яриад, уучлал ч гуйдаггүй гэнээ. Нөгөө илгээмж одоо болтол ирээгүй сүүлд яриснаас хойш бас л долоо найм хоночихоод байж байна даа. Аягүй бол хуучин хаягаар явж төөрөөд үгүй болж байгаа биз дээ. Хариуцаад явуулж чадахгүй байсан бол эхнээсээ чадахгүй гээд хэлчихгүй ингээд баахан зардал чирэгдэл бас нэрв барчих юмаа. Ай хөөрхий өртөө шууданг анхлан бий болгосон өвөг дээдсийн үр сад ингээд өнөө цагт ганц илгээмж Лондон Глазгоу хоёрын хооронд явуулчихаж чадахгүй байгаа нь харамсмаар бас гутмаар…

Удаж удаж бичихдээ ийм урт гомдол бичдэг гэнээ. Ингээд биччихсэн бас уур гарчих шиг болох чинь.

Тэр анх илгээмж зөөсөн хүмүүсийн нэр хаягийг авалгүй алдсан байна. Сураглаж олж авахаас, энэ сүүлийн хүмүүстэй бол дахиж л орооцолдохгүй юм шүү.

http://nomiinclub.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж