
Эрүүгийн мөрдөн байцаалтаас зугтан эх орноо орхисон Таксин Чинават буцан ирэх боломжтой болж байгаа нь өнгөрсөн наймдугаар сард ерөнхий сайдаар сонгогдсон түүний дүү охин Йинглак Чинаватын буян гэлтэй. Түүний толгойлсон “Пхыа Тхаи” нам ахыг нь огцруулснаас хойших хууль журмуудыг аажмаар либералчилж байна. Мөн Чинаватын талынхныг терроризмын хэргээр шоронд хорьсныг удалгүй өршөөлөөр суллах бололтой.
Ш.Мягмар
"Ардын эрх" сонин