Д.Пүрэвсүрэн “Cosmo”-г чимжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Д.Пүрэвсүрэн “Cosmo”-г чимжээ

Дэлхийн 100 гаруй улсад 120 сая хол давсан уншигчтай  “Cosmopolitan” сэтгүүлийн нүүрийг алдартай бүсгүйчүүд чимдэг билээ. Энэ  удаа шинэ жилийн бэлгээ задалж буй “Cosmo” бас нэгэн монгол бүсгүйгээр нүүрээ чимжээ. Энэ удаад топ модель Д.Пүрэвсүрэн  “Cosmo”-гийн cover girl болсон байна. Тэрбээр “Cosmo” сэтгүүлд анх удаа ярилцлага өгөхдөө өөрийгөө хамгийн азтай бүсгүй хэмээн тодотгожээ.

Дашрамд сонирхуулахад, удахгүй гэрлэх гэж байгаа топ моделийн талаар илүү ихийг  мэдэхийг хүсвэл “Cosmo”-гийн шинэ дугаарыг сонирхоорой. Мөн шинэ жилийн цэнгүүнийг нэг их мөнгө зарцуулахгүйгээр сонирхолтой, хөгжилтэй, зугаатай хийх  аргуудыг “Cosmopolitan” сэтгүүл шинэ дугаартаа нийтэлжээ. Бас шинэ жилийг мартагдахааргүй  дурсамжтай өнгөрүүлэх дэлхийн 10 газар, шинэ жилээр авсан хамгийн гоё бэлгийнхээ талаар  ярьсан оддын сэтгэгдэл, өвлийн өвөөгийн талаар хөгжилтэй дурсамжууд зэрэг шинэ жилийн  холбогдолтой сонирхолтой мэдээ, мэдээлэл “Cosmo”-гийн шинэ дугаарт багтсан байна.

“Cosmo” бүсгүйчүүдийн арванхоёрдугаар сарын зурхай, хийхэд хялбархан ч амттай хоолны жор, жингээ хасах зальжин нууц, дур булаам өгзөгтэй болох дасгал, халуухан шөнийн дараа  үзэсгэлэнтэй төрхөө хадгалах бяцхан заль, эрчүүдийн чихийг дулаацуулж, нүдийг сэргээдэг үгс зэрэг олон сонирхолтой мэдээ, мэдээлэл, нийтлэл энэ сарын дугаарт багтжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж