Хэнтий аймгийн Дадал сумаас зүүн хойш 89 км-т Хилийн цэргийн 0287 дугаар отрядын Дадалын тавдугаар заставын 6х8 метрийн хэмжээтэй штабын байр өчигдөр 15:55 цагт шатсан байна. Одоогоор Дадал сумын тус отрядаас ажлын хэсэг ажиллаж байгаа аж. Харин нийслэлд өнгөрөгч хоногт гал түймрийн гурав, галын зөрчлийн нэг дуудлага ирсэн байна. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80 дугаар гудамжинд иргэн Г-гийн УБН 15-17 улсын дугаартай “Исузу бигхорн” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 14:06 цагт Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасаг, мөн тус дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 14 дүгээр гудамжинд иргэн О-гийн 4х4 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 00:40 цагт Аврах, гал унтраах 34 дүгээр ангийн тасаг тус тус унтраасан байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, Баянхошууны 39 дүгээр гудамжинд иргэн П-ийн гурван метр хашаа шатаж байсныг 06:09 цагт Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасаг очиж, унтраажээ.