Хос панда шинэ гэртээ тухаллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Хос панда шинэ гэртээ тухаллаа

Эдинбургийн амьтны хүрээлэнд Хятадаас ирсэн хоёр хулсны баавгай анх удаа олны нүдэнд ил гарч, хүмүүсийн хайрыг татсан байна. Тиан Тиан болон  Ян Гуан нэртэй хос хулсны баавгай энэ сарын 4-ны тусгай нислэгээр Хятадаас гарч, есөн цаг аялсаны эцэст хүрэх газраа буюу Шотланд улсын Эдинбургийн амьтны хүрээлэнд очиж байсан юм. Ийнхүү хэсэг хугацааны дараа олны нүдэн дээр гарч байгаа нь энэ бөгөөд тэднийг үзэхээр  600 гаруй хүн иржээ.  Эмэгтэй нь буюу Тиан Тиан ичимхий даруухан, эрэгтэй нь Ян Гуан илүү нөхөрсөг бөгөөд тэд маш их унтдаг гэнэ.  Харин “амьтдыг ингэж хил дамнуулан зөөдөг нь арилжааны шинж чанартай болоод байна” хэмээн амьтдыг халамжлах газрын  ажлын хэсгийнхэн үзэж байгаа ажээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж