Засаг дарга нар сургалтад суув

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Засаг дарга нар сургалтад суув

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны шийдвэрээр хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр шинэчлэгдэж эхлэв. Дархан-Уул аймгийн бүх сумын багийн Засаг дарга нарт уг дэвтрийг хэрхэн хөтөлж бичилт хийх талаар өнгөрсөн долоо хоногт сургалт явууллаа.

Энэхүү дэвтэрт өрхийн тэргүүлэгчийн мэдээллийг үнэн зөв бөглөж хаягийн хэсгийн бүртгэл эхний нүүрэнд бичигдэх юм байна. Түүнчлэн хаягийн өөрчлөлт хийгдэх бол тухайн багийн төвөөс хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрээ шилжүүлж авах ёстой ажээ. Мөн товчоолсон мэдээлэл, өрхийн гишүүдийн үндсэн бүртгэлийг он тус бүрээр нарийвчилж хийх юм байна. Ингэснээр жил бүр суурьшлын байдал, боловсролын түвшин, СӨБ, сургуульд хамрагдсан байдал, нийгмийн халамжид хамрагдсан эсэхийг бөглөх ёстой аж. Мөн гэрлэлтийн байдал, хөдөлмөр эрхлэлт, орлогын хэлбэр, цэргийн алба хаасан эсэх гээд тухайн өрх, гэр бүлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэл баг дээр бүрэн хийгдэх нь ээ. Энэхүү дэвтрийг шинэчилснээр тухайн өрхийн талаарх нарийвчилсан мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид бүрдэл болох юм. Харин багууд дэвтэрт бичигдсэн өрх, хүн бүрийн мэдээллийг нууцалж хуулийн дагуу чандлан хадгалах үүрэгтэй юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж