
Хуралд аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан “Туулсан замнал, хийсэн ажил, нэвтрүүлсэн шинэчлэл” сэдэвт дэлгэрэнгүй илтгэл тавьж шинэ үеийн санхүүгийн салбарын замналыг түүхэн баримтаар үечлэн өнөөгийн өндөрлөгт хүрсэн, тус аймагт 50 жилийн тэртээгээс эхэлсэн санхүү, эдийн засгийн салбарын хөгжлийг баримтаар дурдаж санхүүчдийн оруулсан хувь нэмрийг илтгэв. Дараа нь шагнал гардуулах ёслол болж төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт мядаль”-иар Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий ня-бо Б.Хастуяа, Монгол Улсын Засгийн газрын шагнал СЭЗ-ийн хүндэт тэмдгээр ДДЦСХК-ийн ахлах нягтлан С.Эрдэнэцэцэг, ЭЗТА цол тэмдгээр Д.Нина, Б.Нинчимбэ, М.Бадрах, Е.Цэрэндэжид, С.Цэрэндагва нар шагнуулав. Шинэ үеийн санхүүгийн байгууллагын 100 жилийн ойн хүндэт медалиар олон ахмад санхүүч энгэрээ мялаалаа.