Залуучуудын хөдөлгөөний ойг тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Залуучуудын хөдөлгөөний ойг тэмдэглэв

Монголд Залуучуудын хөдөл­гөөн үүссэний 90 жилийн ойг Увс аймгийн Улаангомын ахмадууд өнөгрс өн долоо хононгт тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээнд ахмад ажилтан болох 60-аад хүн, гал цогтой залуу зандан насаа нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, нам эвлэлээс өгсөн үүрэг даалгаврыг үнэнч шударга, өндөр хариуцлагатайгаар биелүүлэхийн төлөө хэрхэн хөдөлмөрлөж, тэмцэж зүтгэж бас алдаж онож, хөөрч, хөглөн явснаа ч дурсацгаалаа. Одоо тус аймагт залуучууд, хүүхдийн байгууллагын ахмад ажилтан 100 шахам хүн байгаа бөгөөд эдгээрээс хамгийн ахмад нь аймгийн ХЗЭ-ийн хороонд 1950-иад оноос бичээч зааварлагч, хэлтсийн эрхлэгч хийж, ХЗЭ-ийн 14,15-р их хуралд төлөөлөгчөөр оролцож, явсан А. Даваа, аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С. Батдорж, М. Батжаргал, ХЗЭ-ийн анхан шатны үүр хорооны орон тооны даргаар ажиллаж байсан Төрийн шагналт агрнономч Д. Янжив, С.Батболд, Х.Буян, зохиолч, сэтгүүлч Б. Норов зэрэг хүмүүс нийгэмдээ тодорхой үүрэг хүлээж залуу үеийнхэнд үлгэр дууриал болж үг сургамжаа хэлсээр яваа юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж