
Барилдааны үеэр “Бридж” группээс харьяа бөх, даян аварга Г.Өсөхбаярт хүндэтгэл үзүүлсэн бол Г.Өсөхбаяр аварга “Бридж” группт 2009 оны улсын наадамд түрүүлэхдээ шагнуулсан алтан медалиа, мөн 1999 онд Узбекситан улсад оролцож авсан цомоо дурсгав. Түүнчлэн “Бридж” группээс дархан аварга Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нарын аваргуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм.
Эх сурвалж: www.undesniibukh.mn