Бусдын биеийг үнэлүүлсэн гэх эмэгтэйг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Бусдын биеийг үнэлүүлсэн гэх эмэгтэйг шүүнэ

Бусдыг биеэ үнэлэхэд уруу татсан хэрэгт яллагдагчаар татагдсан Д.Сэлэнгэд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 8-ны өдөр болох байсан ч улсын яллагчийн шүүх хурал давхардсан учир хойшилсон юм. Өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд дээрх хэргийг хэлэлцэхээр болжээ. Д.Сэлэнгэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, унаа машинаар үйлчилсэн, орон байраар хангасан гэх үндэслэлээр буруутгаж, яллах дүгнэлт үйлдсэн байна. Тэрбээр батлан даалтад гадуур шалгагдаж байгаа аж. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар С.Хишигжаргал, өмгөөлөгчөөр М.Алтанцэцэг нар оролцоно.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж