Нефтийн баялаг ихтэй Мангистаун мужийн Жанаозен хотод үймээн энэ сарын 16-нд гарсан ба цагдаа хүч хэрэглэсний улмаас 10 хүн амь үрэгдэж, эмнэлэг шархдагсадаар дүүрсэн гэж гэрч нар өгүүлж байна. Бараг хагас жил ажил хаяж байгаа нефтьчид үймээний өдөөсөн гэж эхлээд мэдэгдсэн байв. “К+” телевизийн мэдээгээр харин тэд энд оролцоогүй ажээ. Талбайд төмөр хоолой, шатах шингэнээр зэвсэглэсэн энгийн хувцастай залуус орж ирэн тусгаар тогтнолын баяр тэмдэглэж байсан хүмүүсийг тэндээс хөөсөн байна.
Одоо хотод хуягт техник болон дотоодын хамгаалтын цэргийнхнийг оруулсан байгаа гэнэ. Интернэт, гар утасны ажиллагаа хотод тасалдаж байна. Ням гаригт үймээн баруун тийш тархаж, Шетпе гэх төмөр замын станц дээр зам боосон эсэргүүцэгчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Нэг хүн алагдаж, 12 хүн шархатсан мэдээ байна.
"Ардын эрх" сонин