Сонгуулийн хөтөлбөрөө ярив

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хөтөлбөрөө ярив

ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин өнгөрсөн пүрэв гаригт “СМС” болон Москвагийн студийн шууд ярилцлагад оржээ. Оросууд түүнд маш олон асуулт тавьсан бөгөөд эрхэм ерөнхий сайд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаараа илэн далангүй ярилцсан байна. Ард иргэдтэйгээ хийсэн түүний арав дахь удаагийн шууд ярилцлага энэ удаад  нэлээд сунжирсан бөгөөд бүтэн дөрвөн цаг, 30 минут болсон байна. Түүний эл ярилцлага анх удаагаа амьд байж чадсан нь тэр ямар ч асуултад хариулахад бэлэн байсан явдал.  Дөрвөн цаг 33 минутын дотор тэрээр “СМС” ба Москвагийн студиэс тавьсан 88 асуултад хариулт өгсөн байна. Энэ удаа тэр өмнөх шигээ тоо баримтаар хүмүүсийг толгойг төөрөлдүүлэлгүй жинхэнэ амьд яриа өрнүүлсэн байна. Түүнээс Оросын стратегийн чухал үйлдвэрүүдийн ажилтнууд багагүй асуулт тавьсан бөгөөд тэдгээрт авлига, нийгмийн салбарын хурц асуудлуудыг багтаасан байв.

Анхны асуултыг   түүнд хөтлөгч Эр­нест Мацкявичюс тавьсан агаад сонгуулийн будлиан ба Болот­ная талбай дахь эсэргүүцлийн ажилла­гааны талаар Путинээс асуусан байна.  
 

Цэвэр сонгуулийн төлөө

Путин түүний тавьсан асуултаас огтхон зайлхсийх төрх үзүүлээгүй ч  тэрбээр  эхлээд дундыг барьсан ардчилсан маягаар яриагаа эхлээд удалгүй ширүүн “дүрд” хувирсан байна. 

“Хүмүүс өөрсдийн санаа бод­лыг хуулийн хүрээнд гаргаж байх нь ердийн байх ёстой зүйл. Би телевизийн дэлгэцнээс гол төлөв идэвхтэй залуусыг харсан. Өөрсдийн байр суурийг тодорхой бөгөөд баттайгаар гаргаж байгаад нь баяртай байна. Эндээс би хэмжээ хэтэрсэн ямар зүйлийг олж хараагүй” гэж Путин хэлээд аливаа сөрөг хүчний зорилго засаг авахын төлөө л байдаг шүү дээ гэж тэр  тайван    өгүүлсэн байна.  Ерөнхий сайд сонгуулийн будилааныг арилгахын төлөө байгаа гэдгээ дурдаад ерөнхийлөгчийн сонгуулиар санал хураах байрнуудыг веб камераар тоноглох санал дэвшүүлсэн байна. Гэхдээ камерууд нь Оросын засаглалд санаархагчдыг илчлэх ёстой гээд сонгуулийн үр дүнд сэтгэл дундуур байгаа иргэдээ эсэргүүцлийн цуглаанд очилгүйгээр  шүүхэд хандахыг зөвөлсөн байна. В.Путин Болотная талбайд цугларсан олныг сөрөг хүчнийхнээс мөнгө авсан хэмээн буруутгаж байгаагаа ч нуусангүй. Цэвэр сонгуулийн төлөө тэмцэгчдийн зүүсэн цагаан туузыг “пардон, жирэмслэлээс хамгаалах эм”-тэй адилтгасан бөгөөд эсэргүүц­лийн жагсаалд оролцож буй цагаан туузтануудыг ДОХ-ын эсрэг тэм­цэг­чид юм болов уу гэж харснаа тайлбарлажээ. Олон нийтийн зүгээс түүнд тааламжгүй асуудлыг багагүй тавьсан бөгөөд тэр зохих хариуг нь өгч заримд нь нэлээд ширүүндүү хариултыг ч өгч байжээ.

Мужийн захирагч нарын сонгуулийг явуулахаа мэдэгджээ

Түүний ширүүхэн “цохиолт”-ууд нь заримдаа нэлээд хувьсгалч мэдэгдлийг агуулж байжээ. Олон жилийн турш тэр анх удаагаа му­жийн захирагчдын сонгуулийг явуу­лахын төлөө байгаа гэдгээ хэлсэн бай­на. Гэхдээ нэр дэвшигчид нь ерөн­хийлөгчийн гаргасан жагсаалтаар тодорхойлогдох гэнэ. Сонгуульд ял­сан намууд өөрсдийн нэр дэвших хүнээ ерөнхийлөгчид санал болгох бол харин мужийн захирагчийг огцруулах  эрх сонгогчдод байх ажээ.

Оросын түншлэлийн төлөө

Владимир Путинд тавьсан хам­гийн ширүүн асуултуудын нэг нь  хариулсан бас нэг цагаачлалын талаар асуусан асуулт байлаа. Яридцлагын хурц сэдвүүдийн нэг энэ байсан ч байж магадгүй юм. Энд Путин хатуу ширүүн төрх, дипломат зан хоёрын тэнцвэрийг харин ч сайн хослуулж чадсан юм. Цаашдаа цагаачлалын хуулийг чангатган Оросод цагаачлахаар ирж буй хүмүүс болон тэднийг хууль бусаар орогнуулсан хүмүүст эрүүгийн шийтгэл ногдуулахын төлөө байгаагаа хатуухан мэдэгдсэн байна. “Манайд холбоотнууд бий юу” гэсэн улс төр судлаачийн асуултад тэр АНУ-тай түншлэхийг хүснэ гээд “Харамсалтай нь тус улсад өдгөө түнш хэрэггүй,  дуулгавартай найз л хэрэгтэй юм шиг байна” гэлээ. Түүний энэ ширүүхэн дайралтад сенатор Маккейн өртжээ. Ерөнхий сайд түүнийг энгийн вьетнам иргэдийн алуурчин хэмээн дуудсан байна. Мөн  АНУ хэрэв холбоотон гэж хэлэгдэх хүмүүстээ”найдаж байгаа бол Орост “найз нар” нь дайснуудаас нь их хэмээн тэр хэлжээ.

Путины төлөө…

Энэ бүгдийг сонсоход шуудхан л Путин өөрийн сонгуулийн хөтөлбөрөө хэллээ гэж болно. Ярилцлагын хугацаанд тэр өнөөгийн ерөнхийлөгч, эрх баригч намын талаар харин нэг ч  үг амнаасаа унагаагүй аж. 

Түүний ярьснаар ерөнхий­лөгчийн Тамгын газрыг Владислав Сурков түр толгойлох болсон нь тодорхой болсон байна. Энэ ярилцлага ерөнхийдаа маш ширүү­хэн уур амьсгал дунд жинхэнэ амьд асуулт, хариултан дунд өрнөж, энэ бүгдээс  харахад Америкийн эсрэг чиг хандлага барьж байгаа нь түүний сонгуулийн том сурталчилгаа болох бөгөөдялах гол хүчин зүйлийн нэг гэж үзсэн нь илэрхий байжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж