Тэрбээр эхний тойрогт Германы Кристоф Ламбертийг цэвэр, дараагийн тойрогтоо Узбекийн Хуршид Набиевийг мөн цэвэр ялж, шигшээ наймын төлөө БНСУ-ын бөх Тэ Нам Сонг юүкогоор ялснаар медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Ингээд хүрэл медалийн төлөө Сербийн Дмитри Герашеминкотой барилдан, гурван минут, 25 секундэд цэвэр ялсан юм. Харин хагас шигшээ барилдаанд Египетийн бөх Хесхам Месбахад юүко үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн эзэн болжээ. Мөн энэ жинд барилдсан ОУХМ Б.Ариун-Эрдэнэ эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Шведийн бөх Маркус Нимонд ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.
Харин -100 кг-ын жинд зодоглосон Бээжингийн олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, улмаар Швед, Бразилийн бөхчүүдийг ялсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Израйлийн Ариель Зеевид вазари үнэлгээгээр ялагдсанаар тавдугаар байрт шалгарчээ. Мөн түүний хамт -100 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Тэмүүлэн Киргизстаны бөхийг ялсан ч дараагийн барилдаандаа Украйны жүдочид цэвэр ялагдсанаар Чиндаогийн татамиг орхилоо.
+100 кг-д Н.Батсуурь эхний барилдаандаа Польшийн жүдочид цэвэр ялагдсан байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны оны хамгийн сүүлийн тэмцээн болох Чиндаогийн гран-при тэмцээн ийнхүү өндөрлөж, Монголын жүдочид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар дэлхийн 61 орноос дөрөвдүгээр байрт шалгарлаа. IJF-ээс ирэх долоо хоногт жүдочдын шинэчилсэн чансааны жагсаалтыг гаргах бөгөөд түүнээс ирэх сард болох оны эхний тэмцээн “World Masters”-т оролцох жин, жингийн шилдэг 16 бөхийн нэр тодорно.