Ахмадуудын асуудлаар зөвлөлдөх уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Ахмадуудын асуудлаар зөвлөлдөх уулзалт болно

Ахмадуудын асуудлаар зөвлөлдөх уулзалт маргааш Төрийн ордонд болно. Энэхүү уулзалтад Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, УИХ-ын гишүүд, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга болон гишүүд, төр, засгийн удирдлагууд, орон нутгийн төлөөлөл,  холбогдох салбар яамдын агентлагийн  мэргэжилтнүүд, НҮБ-ын Хүн амын сан болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчид, Монголын  ахмадын холбоо, МАН-ын Ахмадын холбоо,  АН-ын дэргэдэх Ахмадын холбоо, Чөлөөт ахмадын холбоо, Иргэний нийгмийн байгууллагууд, судлаач,  эрдэмтэд оролцох юм байна.

Зөвлөлдөх уулзалтаар ахмад настны нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн асуудлаар төрөөс баримталж буй бодлого,  цаашдын зорилтын талаар салбар хариуцсан сайд нар илтгэл тавина. Түүнчлэн энэ чиглэлээр баримталж байгаа бодлогын хэрэгжилтийн үр дүн, төрийн бус байгууллагуудаас хийсэн судалгаа шинжилгээ, бусад орнуудын туршлага зэргийг авч хэлэлцэх юм. Цаашид авч хэрэгжүүлэх  бодлогыг тодорхойлоход, мөн ахмад настны үүрэг, оролцоо ямар байх талаар ахмадууд санал, шүүмж, зөвлөмжөө төрийн байгууллагууддаа уг уулзалтаар дамжуулан уламжлах юм байна.

Ш.Чимэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж