Театрт өнөөдөр хоёр балет тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Театрт өнөөдөр хоёр балет тоглоно

Алдарт хөгжмийн зохиолч Римский-Корсаков “Щехерезада” балет, Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетыг өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Римский-Корсаковын “Щехеразада” балетын цомнолыг “1001 шөнийн үлгэр”-ээс сэдэвлэсэн бөгөөд УДБЭТ-ын тайзнаа анх 1963 оны гуравдугаар сарын 7-нд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамъяндагва гуай балетмейстерээр ажиллаж, Ардын зураач, Төрийн шагналт Л.Гаваа, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг нарын найруулгаар тоглож байв. Харин Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг” балетыг анх 1963 оны гуравдугаар сарын 7-нд тайзнаа тоглож байсан бөгөөд 1983 онд сэргээн тавьж байв. Нэг бүлэг, гурван үзэгдэл бүхий энэхүү балетад Урангоо, Галт, Ширүүнгарьд нарын хайрын тухай өгүүлэх юм. Дээрх хоёр балет нь 40 минут үргэлжлэх тул ийнхүү нэг өдөр тоглодог байна.

“Щехераза” балетын гол дүрд өнөөдөр Гюльнара /гүнж/-Г.Батчимэг, Синдбад /далайчин/-Х.Мөнгөнхөлөг, Хотын захирагч Щех –Баяраа, Цэргийн тэргүүн-О.Ганцоож нар гоцлох бол “Шарилжин дундах цэцэг” балетын гол дүрд Урангоо /Үзэсгэлэнт бүсгүй/ -Г.Цолмон, Галт / Урангоогийн сэтгэлт залуу/ -О.Ганцоож, Ширүүнгарьд / Залуу дайчин /-Х.Мөнгөнхөлөг, олны хэсэгт балетын жүжигчид бүжиглэх юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж