Нийслэлийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийв

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Нийслэлийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийв

"Гамшгийн эрсдэлийг үнэлэх, эрсдэлийг
бууруулах арга, технологийн судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага
хурлыг Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын
хүрээлэнгээс зохион байгууллаа. Тус хүрээлэнгээс Улаанбаатар хотод
тохиолдож болзошгүй үер, газар хөдлөлт, гоц халдварт өвчин, цацраг,
хими, гал түймрийн эрсдэлийн судалгааг хийсэн юм. Уг судалгааны ажлын хүрээнд дээрх
зургаан төрлийн гамшгийн эрсдэлийг үнэлж холбогдох дүгнэлт, зөвлөмжийг
гаргасан байна. Судалгааны ажлын үр дүнг Шинжлэх ухаан технологийн сан,
Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын
газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгөх юм.

Тус бага хуралд Онцгой байдлын ерөнхий
газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын
хэлтсийн дарга нар, гамшгаас хамгаалах улсын байцаагч, эрдэм
шинжилгээний ажилтанууд, судлаачид болон холбогдох 70 гаруй оролцогч
хамрагдсан байна.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж