“Поп гүнж” сүй тавьжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

“Поп гүнж” сүй тавьжээ

“Поп гүнж” Бритни Спирс сүй тавьжээ. Дуучин бүсгүй болон түүний найз
залуу Жейсон Травик нар хоёул арванхоёрдугаар сард төрсөн бөгөөд тэдний
хувьд энэ сард дахин нэг тэмдэглэлт өдөр нэмсэн нь сүйн баяр болж байна.
Өмнө нь Бритнигийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Жейсон 40 насныхаа
төрсөн өдрөөр буюу өнгөрөгч пүрэв гаригт хайртай бүсгүйдээ гэрлэх санал
тавьсан гэнэ. Улмаар Britney “Facebook” дэх статусаа “сүй тавьсан”
болгон өөрчилжээ. Мөн тэрбээр “Энэ үдэш миний амьдралын хамгийн
гайхалтай, ид шидийн үдэш байлаа” хэмээн бичсэн байна. Тэд сүйн баяраа
баасан гаригийн үдэш Лас Вегас хотноо ойр дотныхны хүрээнд тэмдэглэн
өнгөрүүлсэн гэнэ.

Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж