Цагаачдын хөлөг онгоц живжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Цагаачдын хөлөг онгоц живжээ

Австралийн нутаг дэвсгэрт хамаарах Зул сарын арал /Christmas Island/-ыг зорьж явсан цагаачдын хөлөг онгоц Индонезийн эргийн орчимд живж, хоёр хүн нас барж, 100 гаруй хүн сураггүй болсон байна. Индонезийн Зүүн Ява арлаас хөдөлсөн хөлөг онгоц 200 гаруй хүнийг тээвэрлэж явсан тухай тус улсын “Angipp Satoto” эрэн хайх, аврах багийнхан мэдээлжээ. Индонезийн Онцгой байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр 33 хүнийг аварсан ч 182 хүн сураггүй болсон байна. Аварсан хүмүүсийн гурвынх нь биеийн байдал тааруу байгаа тул эмнэлэгт хүргэжээ.

Хөлөг онгоцонд зорчиж явсан хүмүүсийн дийлэнх нь индонезиуд гэнэ. Түүнчлэн афган, иран, турк, франц, сауды хүмүүс ч байсан гэнэ.

Т.Маша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж