
35 ширхэг доржпалам шигтгээтэй цагаан алтан энэ бөгжийг Америкийн алдарт бейсбол тоглогч Жо Ди Мажио 1954 оны нэгдүгээр сарын 14-нд гэрлэлтээ бүртгүүлэхдээ өгсөн. Харамсалтай нь гэрлэлт есөн сар үргэлжилсэн ажээ.
Хожим нь тэд эвлэрэхээр шийдэцгээж байсан боловч жүжигчин бүсгүй золгүй байдлаар амиа алдсан юм. Ди Мажио 20 жилийн турш Мерилин Монрог оршуулсан бунханд долоо хоногт гурван сарнай цэцгийн баглаа илгээдэг байсан юм. Түүнчлэн тэрээр даруухан зантай хүн байсан учир жүжигчин бүсгүй тэр хоёрын хооронд болсон түүхийг нууцлан хадгалж чадсан байна.
Н.Тунгалаг