Филиппинд шуурганы улмаас 447 хүн үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Филиппинд шуурганы улмаас 447 хүн үрэгдэв

Филиппиний зарим мужийг дайран
өнгөрсөн хүчтэй шуурганы улмаас амиа алдагсдын тоо 447-д хүрсэн тухай тус улсын
Улаан загалмай нийгэмлэгээс мэдэгдсэн байна. Илиган, Кагаян де Оро зэрэг
хотуудад амиа алдагдсын тоо хамгийн өндөр байгаа аж. Түүнчлэн хар салхи
Компостела Уолли, Замбоанга дел Норте зэрэг мужийг дайрсан байна. Ваши гэх
халуун орны шуурганы улмаас 400 гаруй хүн ор сураггүй алга болжээ. Мөн хар
салхины улмаас үүссэн үерийн аюулаас 2000 гаруй хүнийг нүүлгэж, шуурганд өртсөн
10 мянга гаруй айл өрхөд хоол хүнс, дулаан хөнжил, шумуулын тор хүргэх ажлыг
эхлүүлжээ.

Филиппиний гамшгийн эрсдлийг
бууруулах зөвлөлөөс ням  гаригийн
өглөөний 05.00 цагийн байдлаар тус улсын 11 мужийн 140 тосгон, найман хотын
нийт 100 мянга гаруй хүн гамшигт өртсөн гэх мэдээлэл өгчээ.

Шуурганд хамгийн их өртсөн Кагаян де
Оро хотод баасан гаригийн оройноос эхлэн цахилгаангүй болсон бол Негрос
Орьентал мужид үерийн улмаас цахилгаан тасалдаж, зам тээвэр, харилцаа холбооны салбарын
үйл ажиллагаа доголдох болжээ.



Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж