Б.Болор сайд Японы дэд сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Б.Болор сайд Японы дэд сайдтай уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Болор өнгөрөгч лхагва гаригт Японы Гадаад хэргийн дэд сайд К.Бэшшотай уулзаж, японы тал өдрийн зоог барив. Уулзалтаар Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг Стратегийн түншлэлийн зарчмаар өргөжин хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгааг тэмдэглэж, цаашид энэхүү хамтын ажиллагааны багана болох худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах, ялангуяа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь чухал холбогдолтой болохыг талууд харилцан нотлов.

Ирэх онд болох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, энэ хүрээнд өндөр, дээд хэмжээний айлчлалуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцов. Мөн манай хоёр улс хоёр тал төдийгүй олон улсын талбарт идэвхтэй хамтран ажиллахаар санал нийлэв хэмээн  ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж