Багш нар ажил хаялтаа зогсоож магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Багш нар ажил хаялтаа зогсоож магадгүй

Нийслэлийн бүх ЕБС, зарим цэцэрлэг, эмч, эмнэлгийн салбарын ажилтнууд цалингийн нэмэгдлийн асуудлаар гурван талт хэлэлцээг өнгөрөгч пүрэв гаригаас эхлүүлсэн ч өдийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна. Пүрэв гаригийн өдөр нь хуралдаж, тодорхой шийдэлд хүрээгүй тул орой нь дахин хэлэлцээрийн ширээний ард сууж, улмаар баасан, бямба гаригт үргэлжлүүлэн хуралдсан тэд өнөөдөр 12.00 цагаас дахин уулзалдаж байна. Өмнөх уулзалтын үеэр төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлаар нааштай зүйл яригдсан ч хугацааны хувьд Засгийн газар, Ажил олгогч, эздийн холбоотой санал зөрөлдөж байгаа аж. Хэрэв өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээ амжилттай болж, талууд гарын үсэг зурж чадвал УИХ-аас Төсвийн тодотгол хийх хүртэл ажил хаялтаа зогсоох гэнэ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж