YoYo тоглоомтой хулгана

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

YoYo тоглоомтой хулгана

Тайванийн дизайнер Ши-Чан Чиу (Shih-Chan Chiu) утасгүй, YoYo тоглоомтой хулгана бүтээснийг “Yanko Design” сэтгүүл нийтэлжээ. Энэ хулгана хоорондоо утсаар холбоотой хоёр дискээс бүрдэх бөгөөд эхний диск нь цэнэг заагчтай байх юм. Хулганы цэнэг дуусах үед нөгөө дискнээсээ YoYO тоглоом тоглох байдлаар эхний диск цэнэглэгдэх аж.

Дизайнерийн тайлбарлаж байгаагаар энэ хулгана эрүүл мэндэд тустай гэнэ. Учир нь комьютерийн ард хөдөлгөөнгүй суудаг хүмүүс хулганаа цэнэглэхийн тулд YoYo тоглоом тоглон, идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх юм. Одоогоор шинэ хулганы талаар батарей нь хэдэн цаг ажиллах зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж