Төрийн одон медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2011.12.18-нд нийтлэгдсэн

Төрийн одон медалиар шагналаа

Монгол улсын анхны 5 яам байгуулагдсаны 100 жилийн ойн баярын үеэр зарим хүмүүсийг  Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагналаа. Шагналыг Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр өрөөндөө гардуулан өгөв. “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор ЗГХЭГ-ын захиргааны  хэлтсийн дарга Б.Доньжчимбуу, ЗГХЭГ-ын ахмадын хорооны дарга Д.Ядамсүрэн нарын хүмүүсийг шагнасан бол,  “Алтан гадас” одонгоор ЗГХЭГ-ын хуулийн хэлтсийн дарга Д.Түвшинтөр, Засгийн газрын ахлах референт Н.Оргодол, Засгийн газрын ахлах референт Б.Эрдэнэбилэг нар тус тус шагнагдлаа. Харин “ Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Ерөнхий сайдын зөвлөх О.Оч, Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Д.Одбаяр, Засгийн газрын референт Н.Алтанцэцэг нарын хүмүүсийг тус тус шагналаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлллээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж