Нарны гэрэл хувцас цэвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Нарны гэрэл хувцас цэвэрлэнэ

Хятадын инженерүүд нарны гэрэлд тавихад хир болон үнэр нь арилах хөвөн даавуун материал бүтээсэн тухай ВВС мэдээлжээ.

Судлаачдын үзэж байгаагаар ийм даавуугаар хийсэн хувцасны цэвэрлэгээ хямд бөгөөд химийн хор нөлөөгүй байхаас гадна хүрээлэн буй орчинд ээлтэй хэмээж байна. Мөн ийм хувцас чийглэг уур амьсгалтай орнуудад ихээхэн эрэлттэй байж магадгүй аж.

Энэ сонирхолтой санааг анх Шанхай болон Хүбэй Их Сургуулийн инженерүүд олсон байна. Судалгаагаар титаны диоксид нь органик бохирдлыг хялбархан арилгах катализатор болохыг тогтоосон аж. Энэ бодисыг урьд нь өөрөө цэвэрлэгддэг цонх болон үнэр тогтдоггүй оймсонд хэрэглэж байжээ. Харин нарны гэрэлд угаагдах хувцас нь нарны хэт ягаан туяаны шингээлтээс шалтгаалан хязгаарлагдмал хэрэглээтэй байх юм.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж