ОХУ 18 жилийн дараа ОУХБ-д элслээ

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

ОХУ 18 жилийн дараа ОУХБ-д элслээ

18 жилийн турш гэрээ хэлэлцээр хийсний эцэст өчигдөр ОХУ Олон Улсын Худалдааны байгууллагын гишүүнээр элссэн тухай ВВС мэдээлэв.

Гишүүнээр элсэх ёслол Швейцарьт болсон юм. Гүрж улс энэ оны эхээр ОХУ-ын гишүүнээр элсэхийг саатуулах оролдлогыг шийдсэний дараа ийнхүү Орос улс ОУХБ-ын гишүүн боллоо. Хятад улс 2001 онд энэ байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд одоо дэлхийн 20 том гүрэн ОУХБ-ын гишүүн болоод байна.

Женев хотод болсон ОУХБ-ын хурлын индрээс ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев “Удаан хугацаанд хийсэн хэлэлцээрийн үр дүн нь Орос болон ирээдүйн түншүүдэд сайн боллоо” хэмээжээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Д.Медведевт ОУХБ-ын албан ёсны гишүүн болсонд баяр хүргэн, утсаар ярьсан байна.  

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж