“Guardian” зардлаа багасгаж, хуудсаа цөөлнө

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

“Guardian” зардлаа багасгаж, хуудсаа цөөлнө

Дэлхийн сэтгүүл зүйд баттай байр сууриа эзэлсэн, Британийн хамгийн том хэвлэл “Guardian” өдөр тутмын сонин хуудсаа цөөлж, өөрчлөлт хийх тухайгаа мэдэгдлээ. Санхүүгийн хүндхэн байдалд орсон сонин ирэх оны эхний сараас шинэ бүтцээр гарах бөгөөд багагүй зардлыг хэмнэх гэнэ. Спорт, боловсрол, нийгмийн мэдээллийн секцүүд энэ “цомхотгол”-д орох ажээ.


Өнгөрсөн онд “Guardian” сонин 80 гаруй сая ам.долларын алдагдалтай ажиллажээ. Энэхүү өөрчлөлтийг уншигчдын дунд явуулсан судалгаан дээр сүүлийн хэдэн сар ажилласны дүнд хийхээр болсон байна.


Эх сурвалж: http://news.yahoo.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж