
Далай болон далайн эргийн амьдрал гэсэн ерөнхий сэдвийн дор зохион байгуулагдах энэхүү томоохон арга хэмжээнд дэлхийн 100 гаруй улс оролцох бөгөөд Монгол Улс өөрийн орны байгаль, ард түмний соёл, эдийн засгийг таниулан сурталчлах юм. Засгийн газраас шийдвэрлэсний дагуу тус үзэсгэлэнд бэлтгэн оролцох Ерөнхий комиссараар Гадаад харилцааны дэд сайд Б.Болор ажиллаж байгаа бөгөөд тэрбээр саяхан БНСУ-д ажиллаж, Монгол Улс тус үзэсгэлэнд оролцох тухай албан ёсны гэрээ байгуулсан байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.