Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулсан “Монгол Улсын гадаад харилцаа 1911-2011” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулахаар болжээ. Үзэсгэлэнгийн нээлт 12 дугаар сарын 19-ний даваа гарагийн 12.00 цагт Уран зургийн галерейд болох аж. Монгол Улс 1911 онд Манжийн дарлалаас чөлөөлөгдөж тусгаар тогтнолоо зарлан тунхагласан үеэс эхлэн эдүгээ үеийг хүртэлх Монгол улсын гадаад харилцааны түүхийг өгүүлсэн нийт 150 орчим онц сонирхолтой зургийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн харуулахаар бэлтгэжээ.
Т.Маша