Ливийн банкуудын хоригийг цуцаллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Ливийн банкуудын хоригийг цуцаллаа

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ливийн төв болон гадаадын хөрөнгө оруулалттай банкуудын хориг арга хэмжээг цуцлах шийдвэр гаргасан талаар ВВС мэдээлэв.

Энэ нь Ливид нүүрлээд байгаа бэлэн мөнгөний хямралыг намжаахад чиглэгдэж байгаа гэж албаны хүмүүс мэдэгдлээ. Түүнчлэн АНУ-аас Триполи хотын эсрэг хориг арга хэмжээг цуцалж эхлээд байна.

Энэ оны эхээр Ливийн удирдагч асан хурандаа Муаммар Каддафийн эсрэг хориг арга хэмжээ авахдаа тус улсын банкуудын гадаад активийг царцаасан юм. Баасан гаригт Аюулгүйн Зөвлөлөөс мэдэгдэхдээ Ливийн Төв болон Гадаад банкуудын активийг царцаахгүй байхыг зөвшөөрсөн аж. Гэхдээ арванхоёрдугаар сарын 16-ны 17 цагаас өмнөх /орон нутгийн/ активийг царцаахгүй гэжээ. Энэ хугацаанаас хэтэрвэл гомдлыг хүлээн авахгүй гэдгээ Нью Йорк хотноо мэдэгджээ. Их Британийн Гадаад Харилцааны Яамны Нарийн Бичгийн дарга Ульям Хаг энэ алхам нь Ливийн шилжилтид чухал үүрэг гүйцэтгэнэ гэж дүгнэсэн байна.

Н.Тунгалаг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж