Бид юунд зоог барьж байна?

Хуучирсан мэдээ: 2011.12.17-нд нийтлэгдсэн

Бид юунд зоог барьж байна?

Бельгийн гэрэл зурагчин Жан-Франсуа де Виттег фото сонирхогчид “хүнсний” зохиомжуудаар нь сайн мэддэг. Тэрээр нэгэн шинэ төслөө мөн л гал тогоонд, гэхдээ, сав суулганы сэдэвт зориулжээ. Шинэ цувралын нэр нь Lunch Garden бөгөөд сав суулга хүртэл өөрийн өнгө төрх, нүүр царайтай болохыг яруу тод харуулж байна.

Жан-Франсуа уг нь рекламны гэрэл нэрт мастер билээ. Цагтаа түүний үйлчлүүлэгчийн тоонд Volkswagen, Daihatsu, Tropicana, Luminus зэрэг аваргууд багтаж байсан. Lunch Garden ч гэсэн рекламны үүргийг гүйцэтгэж бүрэн чадна. Гэхдээ аль компанийхийг одоогоор таашгүй.

Бид Жан-Франсуаг бишрэх сэтгэлээр өмнөх төслүүдээс нь ч хэдэн зураг сонгож орууллаа.

Эх сурвалж: www.jf28.com




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж