
Исланд улсын Парламентын шийдвэрээр Палестины тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрөхөд татгалзах зүйлгүй гэдгээ зарлаж байна гэж тус улсын Гадаад Хэргийн Сайд Эссюр Скарпхединссон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна. Тэрээр Палестины гадаад хэргийн асуудлын тэргүүн Риаду аль-Маликид хандан ингэж хэлсэн юм. Арваннэгдүгээр сарын сүүлчээр Исландын Парламент Палестиныг бие даасан улс болоход дэмжинэ гэж мэдэгдэж байжээ.
Н.Тунгалаг